Zaya Эмчилгээ

Сэтгэл заслын эмчилгээ яаж явагддаг вэ?

Бид эхний уулзалтын цаг товлож таныг ямар асуудал дээр ажиллахыг, ямар үр дүн хүсээд байгааг ойлгож, би мөн өөрийн ажилладаг арга барилаа танилцуулна. Энэ уулзалт нь эмчилгээний цаг биш бөгөөд би таны асуудлыг ойлгох, бидний хүлээлт хоорондоо нийцэж байгаа эсэх мөн таны эмчилгээний төлөвлөгөөг гаргах уулзалт юм.

Харин гол эмчилгээ маань ингэж явагддаг: Би таныг маш алгуурханаар удирдаж Ховсын буюу маш тайвширсан Транс байдалд оруулна. Таны махан бие энгийн байдгаасаа хэд дахин тайвширна, харин таны мэдрэл энгийн байдгаасаа хэд дахин мэдрэг болдог ба бид ингэж Далд ухамсарт нэвтрэн орж таны одоогийн асуудлын уг үндэс хаанаас яаж үүссэнийг олж тайлдаг гэсэн үг. Эмчилгээний туршид та өөрийн хяналттай байх бөгөөд дараа нь юу болсон бүх зүйлээ санах болно.

Энэ үед та тухайн асуудалтай холбоотой амьдралынхаа чухал үйл явдлуудыг эргэн харж ойролцоогоор 3-4 үзэгдэл рүү буцна. Эдгээр үзэгдэлүүд дийлэнхдээ таны хүүхэд насанд тохиолдсон зүйлс байдаг бөгөөд энэ удаад та энэ бүгдийг хүүхэд биш насанд хүрэгчийн нүдээр харж танд бий болсон аливаа үндэслэлгүй итгэл үнэмшилээ тавьж явуулж, тэдэнд шинэ утга учир өгдөг. Түүний дараа би танд хэрэгтэй болон таны амьдралдаа хүсэж буй шинэ итгэл үнэмшлиийг таны далд ухамсарт суулгадаг.

Эмчилгээний дараа би таны амьдралаас хүсэж байгаа зүйлд тань тулгуурлан зөвхөн танд зориулсан хувийн аудио бичлэг хийж өгдөг. Энэхүү аудио нь таны далд ухамсрыг дахин програмчилж, хүчирхэгжүүлэхэд туслах зорилготой юм.Та энэ бичлэгийг дор хаяж 21 хоног сонсох хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл бидний оюун ухаан аливаа зүйлийг олон удаагын давтамжтайгаар сурдаг бөгөөд бичлэгээ өдөр бүр сонссоноор та улам сайн үр дүнд хүрнэ гэсэн үг.

Төлбөрийн мэдээлэл:

3 долоо хоногийн Мөнгөн програм

6 долоо хоногийн Алтан програм

9 долоо хоногийн Платиниум програм

Байнга асуудаг асуултууд

Бид ухамсар дээр шийдэж чадахгүй байгаа бүх хариултынхаа шийдлийг далд ухамсарийнхаа гүн түвшинд хүрч шийддэг болохоор маш их үр дүнтэй байдаг. Энэ нь зүгээр нэг түрхэн зуурын үр дүн биш, таны тархи оюун бодлыг тэр чигээр нь өөрчилдөг Сэтгэл заслын хамгийн сайн аргад тооцогддог засал юм.

Гипноз нь хүн бүрт өөр өөрөөр мэдрэгддэг. Зарим хүмүүс хөвж буй зөөлөн мэдрэмж, зарим нь нойрмог мэдрэмж, гэхдээ дийлэнх хүмүүс бүх бие нь сул тавигдаж тайвширсан мэдрэмж авдаг. Бидэнд ямар зүйл мэдрэх нь чухал биш ямар үр дүн гарах нь чухал байдаг.

Онлайнаар эмчилгээ хийх нь уулзаад эмчилгээ хийснээс ямар ч ялгаагүй. Харин ч үйлчлүүлэгч маань өөрийн гэртээ, мэддэг тухтай орчиндоо Ховсод орохоороо бүр илүү тайван хүлээж авдаг.

Маргаангүй. Манай эмчилгээ маш олон төрлийн сэтгэл зүйн асуудлыг угаас нь шийддэг. Сэтгэл гутрал, стресс, донтолт, айдас, өөртөө итгэлгүй байдал гээд бүгдийг.

Та чаднаа. Хүн бүр чадна. Та өөрөө Ховсод орьё гээд биеэ сул тавиад өгвөл хүн бүр орж чадна. Та болж буй процессдоо итгэвэл бүх зүйл маш энгийн сайхан явагдана.

Үгүй ээ. Та болж буй бүх зүйлээ өөрөө мэдэрнэ. Та өөрийн хүсээгүй ямар ч зүйлийг хийхгүй. Бүх зүйлээ та өөрөө удирдах болохоор санаа зоволтгүй.

Үгүй ээ. Таны бие тань сул тавигдаж амарах боловч таны ухаан мэдрэл тань эмчилгээний туршид сэрүүн сэргэг байх учраас та унтахгүй.

Болноо. Зарим үйлчлүүлэгчийн тулгарч буй асуудлаас шалтгаалж хэдэн удаагийн эмчилгээ авах хэрэгтэй нь өөр байдаг. Дийлэнхдээ хөнгөн асуудлыг 1,2 удаагийн эмчилгээгээр шийдэх боломжтой. 

After seeing the incredible, rapid shifts RTT brings, many choose to continue to work on other areas of their life.

Гипнозд хир гүн орох нь танд гарах үр дүн төдий чинээ гүн байна гэсэн үг биш. Та болж буй үйл явцдаа итгээд, тайвшраад, өөртөө байгаагаараа байх боломжийг олгож байж бид танд юу саад болоод байгааг олдог юм. Та хичээх хэрэггүй. Зүгээр л бүх биеэ суллаад эмчилгээндээ оролцоход болно.

Ховсын эмчилгээнд гурван төрлийн өөрчлөлт байдаг - (хүн бүрт өөр өөр байдаг):

1. Шууд өөрчлөлт: Таны бодол санаа, бие физиологи, зан байдал эмчилгээний дундуур эсвэл дуусаад шууд өөрчлөгдсөн мэдрэмж төрдөг.

2. Бага багаар явагддаг өөрчлөлт: Та өдөр бүр, эсвэл тодорхой цаг хугацааны явцад тогтмол явагддаг өөрчлөлт.

3. Та юу ч болоогүй гэж бодсон ч нэг өдөр та өмнө нь хийдэг байсан зүйлээ өөрөөр хийж байгаагаа анзаарах болно, магадгүй таны амьдрал үзэсгэлэнтэй байдлаар өөрчлөгдсөн гэдгээ та ойлгох болно.

Та хир хол явах ёстойгоо биш, харин хир хол явсандаа илүү анхаарлаа төвлөрүүлээрэй.