Zaya Эмчилгээ

Өөрийн тухтай ажил, тухлаг бүхнээ ардаа орхин хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Лондон хотыг зорьж Клиник Ховсын Сэтгэл засалч болох болсон түүхээ би хуваалцья.

 

Би Дархан хотын охин. 6 настайд аав маань өөд болсноос хойш бүх зүйл эхэлсэн юм. Хорвоо дэлхий орвонгоороо эргэж би, ах дүү 2 тойгоо асрамжын газар хүргэгдсэн юм. Гуниг зовлонг мэдэдгүй инээд хөөрөөр дүүрэн жаахан охин байж.. Аав маань тухайн үед улсад ажилладаг байсан ч Төрд ажилладаг хүн нь ажиллахаа больсон гэдэг шалтгаанаар улсаас байрыг маань битүүмжилж гудамжинд гаргадгын даваан дээр ээж маань биднийг аюулгүй орчинд хичээл номыг маань алдуулахгүйн тулд асрамжын газар өгсөн юм.

Хагацал зовлон, урвалт, энэрэнгүй бус байдал, бусдад дээрэлхүүлэх ямар хэцүү байдагыг яс махандаа шингэтлээ мэдэрсээн… Тийм болохоор том болоод хэзээ ч тийм хүн болохгүй гэж өөртөө амласан.

Өсвөр насандаа би өөртөө маш итгэлгүй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэггүй, сэтгэл зүйн гэмтэлтэй, бусдад үргэлж тал засаж хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг тийм охин байсан.

Би одоо ч энэ зураглалыг мартдаггүй юм. 13 орчим настай байсан юмдаг, гудамжинд ганцаараа уйлаад явж байхдаа яагаад зарим хүмүүс нь ийм их зовлон шаналалтай, харин зарим нь ийм их аз жаргал баяр хөөрөөр дүүрэн бдаг юм болоо гэж бодохдоо би энэ амьдралын хохирогч биш яг тэр аз жаргалтай ах эгч нар шиг бас тэр аз жаргалыг бусдад түгээдэг хүн нь болох юмсан гэж мөрөөддөг болсон.

Олон жилийн турш би өөрийнхөө сэтгэлийг эдгээхийн тулд тасралтгүй ажилласан байна. Өөртөө туслах ном уншиж, сургалтуудад хамрагдаж, 2016 оноос хойш бясалгал хийж, хүний оюун ухаан, бие мах бодь, сүнсний ертөнц яаж ажилладагыг ч судлаж эхэлсэн. Өдөр бүр мэдэхгүйгээ мэдэж өөрийгөө хөгжүүлсээр нэг л мэдэхэд өөрийн зүрх сэтгэлээ анагаагаад зогсохгүй, халаас хоосон ч хамгийн аз жаргалтай нэгэн байж чадахаар тэр Түвшинзаяаг бүтээж чаджээ.

Туулсан бүхэндээ би чин сэтгэлээсээ талархдаг аа. Ийм их адармаатай замыг туулсан учраас би өнөөдөр өөрийгөө олсон, сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй эмэгтэй болсон.

Өөрийгөө хайрлаж, бусдыг уучлаж, бусдад энэрэнгүй сэтгэлээр хандахад асар их амар амгалангаар дүүрдэг юм байна гэдгийг сурсан. Харин энэ үед би зөвхөн өөрөө гоё байгаад зогсохгүй өөрийн багадаа мөрөөддөг байсан бусдын амьдралд ч гэсэн аз жаргал авчирдаг тэр нэгэн болох хүсэлдээ хөтлөгдөн Англи улсын Лондон хотод Дэлхийд тэргүүлдэг, Их Британы номер нэг сэтгэл засалч Мариса Пийр-ээс биечлэн суралцаж Клиник Ховсын сэтгэл засалч, RTT Сэтгэл засалч болсон билээ. help more people experience their own powerful transformation ✨🕊️

Амжилт эд мөнгөөр биш сэтгэлийн амар амгалан, баяр хөөрөөр хэмжигддэг. Сэтгэл бол бүх зүйлийн үндэс. Сэтгэл тайван, эрүүл байхад ажил амьдрал, карьер, бусадтай харилцах харилцаа гээд бүх зүйл сайхан байдаг. Таны амьдралд гарах олон гайхалтай өөрчлөлтүүдийн нэгэн хэсэг нь байхдаа би маш их баяртай байна. 🤍

Эерэг өөрчлөлтүүдийг хүсэж буй танд би эдгээрийг санал болгож байна: